С.Амарсайхан: Дэлбэрэлтийн улмаас онцгой байдлын гурван алба хаагч амь насаа алдаж, 11 иргэн ГССҮТ-д хүргэгдсэн

2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01:05 цагт Дүнжингаравын уулзварт хийн газ тээвэрлэж явсан 60 тоннын автомашин эргэх үед осолдож, гал гарчээ. 

Харамсалтай нь гал унтраах явцад газ дэлбэрч, том хэмжээний хүчтэй дэлбэрэлт болсноор ойролцоох 60 айлын айлын орон сууц руу гал алджээ.

Ослын талаар Шадар сайд С.Амарсайхан "Орон сууцанд байсан иргэдийн нүүлгэх шилжүүлэх болон гал унтраах, айл өрхүүдийг галын аюулаас хамгаалах, эрэн хайх, аврах ажиллагааг яаралтай зохион байгуулж байна. Онцгой байдлын албаны гурван алба хаагч дэлбэрэлт болох үед эсрэг уулзвараас 40 орчим метр шидэгдэн харамсалтайгаар амь насаа алдлаа. 11 иргэн ГССҮТ-д хүргэгдсэн. 

Галд өртсөн байрны айл өрхийг ойролцоох буудалд байрлуулах хоол ундаар хангах, эмнэлгийн тусламж үзүүлэн ажиллаж байна. Онцгой байдлын албаны 120 гаруй албан хаагч 25 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа" гэх мэдээлэл өглөө. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ