Сонгогчдын саналыг татах зорилгоор цагаан сараар мөнгө, эд зүйл, хишиг, хувьцаа тараахыг хориглоно

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 2023 оны намрын ээлжит  чуулганы хугацааны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж байна. Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооноос хийх зохицуулалт ажлуудын талаар мэдээлэл өглөө.

"Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн ирц, оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Сонгогчид шинэ тогтолцоотой холбоотойгоор саналын хуудсанд санаа яаж тэмдэглэх, санал авах үйл ажиллагааны зохион байгуулалт ямар байх талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллаж, хэрэгжүүлэх үндсэн төлөвлөгөө гарсан.

Сонгууль товлон зарласан хугацаа бол энэ сарын 31-ний өдөр. Энэ өдрөөс хойш хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах ажил идэвхэжнэ.

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн онцлог нь ээлжит сонгууль эхэлснээс хойш сонгогчдын саналыг татаа зорилготойгоор тодорхой үйл ажиллагаануудыг хориглодог. Энэ зохицуулалтын гол зорилго нь сонгуульд оролцож байгаа хүмүүсийг тэгш өрсөлдөх боломжийг хангах юм. Нэгдүгээр сарын 1-ээс хойш санал хурааж дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор аливаа этгээд мөнгө төгрөг, эд зүйл тараах, баяр наадам, урлагийн тэмцээн зохион байгуулах, хишиг, хувь, хувьцаа өгөх, аливаа хэлбэрийн амлалт өгөх гэх зэргийг хориглодог. 

Мөн үүн дээр нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд улс төрийн чансаа тогтоох зорилготой зохион байгуулалтай үйл ажиллагаа, нийтлэл нийтэлдэг байсныг хориглосон. Энэ нь сонгогчийн сонголтод нь хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх боломжийг хангах ач холбогдолтой".

Харин сонгуулийн жил эхэлсэн ч гэсэн УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй учраас сонгогчдодоо хийсэн ажлаа тайлагнах үүрэгтэй. Тиймээс хийсэн ажлын тайлан гэдэг хэвлэх материал тарааж, түүнийгээ танилцуулах уулзалт хийх боломжтой. Мөн улс төрийн нам бол сонгуульд оролцохын тулд бэлтгэл ажлаа хангах ёстой. Энэ зорилгоор зөвхөн гишүүдийнхээ хүрээнд хийж байгаа уулзалт хориглосон зүйлд хамаарахгүй. Хамаарахгүй гурван зүйл зохицуулалтыг хийж өгсөн".

УИХ-д нэр дэвшигчийн мандатын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор саналын хуудас дээр нэр дэвшигчдийн нэр маш олон бичигдэх боломжтой болно. Нэг нэр дэвшигчээс саналаа тэмдэглэхэд, саналын хуудсаа уншуулахад, зарцуулдаг хугацаа нэмэгдэнэ. Тиймээс сум, дүүргийн хуралд аль болох ачаалал үүсгэхгүй, хуульд заасан дээд хэмжээнд тулгахгүйгээр хэсгүүдийг байгуулаарай гэсэн чиглэл өгч байна".

Сонгогч тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү байхаар нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугуйг будах ёстой. Мандатын тооноос дутуу эсвэл илүү байвал санал тоолох төхөөрөмж уншихгүй. Дахин нэг удаа хуудас бөглөх боломжтой. Мөн сонгогчийн байнга оршин суугаа хаана байна түүнд харьяалах хэсэгт очиж саналаа өгнө.

Түүнчлэн сонгогчийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор гурван субъектийг шилжүүлэх боломжтойгоор хуульчилсан. Саналын дүнд нөлөөлөхүйц хэмжээгээр бөөндөө нэгээс нөгөөд шилжихийг зогсоох зорилгоор шилжилтийг хориглоно. Санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа цагдаа, сонгуулийн байгууллагын ажилтнууд, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч нар сонгогчийн шилжилтээ хийж, бүртгүүлж болно".

СЭТГЭГДЭЛ БИЧИХ