Түвшинширээ сум цас хагалах техникээр туслаач гэжээ

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас аймгийн төв рүү явахад 220 км зам туулж байна. Учир нь их цасны улмаас иргэд 80 гаруй км замыг тойрч байгаа гэнэ.

Тус сумын нутагт цас нэмж орсоор цагийн байдал хүндэрч, өвс тэжээл, бензин шатахууны дутагдалд орсон хүндхэн өдрүүд үргэлжилж байгаа аж. Их цаснаас үүдэж машинуудын мост эвдэрч, гуу жалгандаа 40 гаруй сантиметр хунгар үүссэн тул жирийн техник явахад хүндрэлтэй болсон.

Иргэд сумын төвөөсөө 15 км яваад ирэхэд 65 литр шатахуун зарцуулагдаж байгаа бөгөөд сумынхан нэн тэргүүнд цас хагалах техник хэрэгтэй байгааг уламжилжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ