ШАТАХУУНЫ ТЭЭВЭРЛЭЛТ, ТҮГЭЭЛТИЙГ ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛД ХОЛБОГДОХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА

2023 оны аравдугаар сарын 31-ны өдрийн байдлаар 511 вагон хил, өртөө, боомт дээр зогсож байна. 
Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны ачилт, тээвэрлэлт, гааль, түгээлтийг шуурхай зохион байгуулах чиглэлд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Тухайлбал, импортоор орж ирсэн шатахуунтай вагонуудын гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийх, вагонуудыг татан авах, ачааг өртөөдөд хүргэх, салаа замуудад тавих ажлыг шуурхай зохион байгуулах, хангамж тогтворжих хүртэлх хугацаанд уртасгасан цагаар хамтарч ажиллах дэмжлэгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, Гаалийн ерөнхий газарт хүргүүлээд байна.


ШАТАХУУНЫ НӨӨЦ ХЭВИЙН БАЙНА


Дээрхээс гадна 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар А-80 автобензин 18 хоног, Аи-92 автобензин 20 хоног, Аи-95 автобензин 46 хоног, дизель түлш 20 хоног, ТС-1 онгоцны түлш 23 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.
Мөн улсын хэмжээнд  2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар дунджаар шатдаг хийн ердийн хэрэглээний 41 хоногийн үлдэгдэл, нөөцтэй байна. Үүнээс автомашин хийгээр цэнэглэх станц болон хий цэнэглэх цэгийн үлдэгдэл 18 хоног, Хий цэнэглэх станц буюу агуулахын үлдэгдэл 23 хоногийн нөөцтэй байна.

Ташрамд, ОХУ-ын Роснефть компаниас 2023 оны аравдугаар сард манай улсад нийлүүлэх Аи-95, Аи-98 автобензиний импортын хил үнэ тус бүр өмнөх сараас 34 ам.доллар, дизель түлш 93 ам.доллароор тус тус өсөж ирсэн. Харин Аи-92 автобензиний хил үнэ тогтмол байна. Энэ нь дэлхийн газрын тосны зах зээлийн үнийн хэлбэлзэлтэй холбоотой юм.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ