ГАЗРЫН ТОСНЫ ИНЖЕНЕР БЭЛТГЭХЭД БНХАУ-ЫН ГАЗРЫН ТОСНЫ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол улс уул уурхай, эрдэс баялгийн салбарт олборлолтоос боловсруулалт руу шилжих стратегийг баримталж буй. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа-2050”  урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг,  Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд үйлдвэрлэл, технологийн паркуудийг барьж байгуулан, аж үйлдвэржилтийг эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлэхээ тусгасан.

Тэр дундаа “Шинэ сэргэлтийн бодлого”-д газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлыг бууруулж, дотоодын хэрэгцээг хангах, нийлүүлэлтээс үүдэлтэй үнийн хэлбэлзлийг арилгах, импортын зардлыг бууруулахын тулд дотооддоо боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойг барьж байгуулахаар тусгаж, газрын тос боловсруулах үйлдвэрээ 2026 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газраас тус салбарт шаардлагатай мэргэжилтэн, зөвлөх инженерүүдийг бэлтгэх чиглэлд БНХАУ, ОХУ-ын газрын тосны сургуулиудтай хамтран ажиллаж байна.

Тус гэрээний дагуу БНХАУ-ын Газрын тосны их сургуультай хэрхэн хамтарч ажиллахаа ярилцаж, хэрэгжилтийг дүгнэх уулзалтыг зохион байгууллаа.

БНХАУ-ын Газрын тосны их сургууль нь салбартаа тэргүүлэх мэргэжилтэн, инженерүүд бэлтгэдэг төдийгүй газрын тосны инженерчлэл, геологи, эрчим хүчний стратегийн хамгийн сүүлийн үеийн ололт, дэвшлийг сургалтдаа ашигладаг байна.

 

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ