УЛСЫН ХЭМЖЭЭНД “АНЗААР” АЯНЫГ ХААЖ, ДҮНГЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

“Анзаар аян”-г Монгол Улсын хэмжээнд 2 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж тус аяны хаалтын арга хэмжээг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Арга хэмжээний хаалтын үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын Суралцагчийн хөгжлийн газрын дарга Ж.Болормаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Өлзийхутаг, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Хуягбаатар, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Насанбат, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Давааням, хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг нар оролцож аянаас гарсан үр дүнг тайлагнаж, санал бодлоо солилцлоо.

Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтран хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хор уршгийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Мэдээллээ сайжруулъя, анхаарлаа хандуулъя” уриан дор “Анзаар” сургалт, нөлөөлөл, мэдээллийн аяныг 2022-2023 онд амжилттай зохион байгуулж ажилласан. Аяны хаалтын арга хэмжээний үеэр нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд идэвх санаачлага гаргаж 12951 хүнд сургалт, нөлөөлөл, мэдээллийн ажлыг зохион байгуулж ажилласан Сонгинохайрхан дүүрэг, 21 аймгийн хэмжээнд 7421 хүнд сургалт, нөлөөлөл, мэдээллийг ажлыг зохион байгуулсан Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар тус тус талархал гардан авлаа.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ