"ХАМТЫН ШИЙДЭЛ-ХАМГААЛАГДСАН ИРЭЭДҮЙ" ХАМТАРСАН БАГИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо хамтран “ХАМТЫН ШИЙДЭЛ-ХАМГААЛАГДСАН ИРЭЭДҮЙ” сэдэвт хамтарсан багийн зөвлөгөөнийг Дэлхийн хүүхдийн эрхийн өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн Төлөөлөгчид, хэлтэс албадын дарга нар, иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны дарга нар, Хороодын Засаг дарга нар, хамтарсан багийн гишүүд, ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар, холбогдох төрийн албан хаагч нар бүхий 650 гаран зочид, төлөөлөгчид хамрагдлаа. Хамтарсан багийн гишүүд болон оролцогдоос гарсан санал санаачлагыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайд гардуулан өглөө. Зөвлөгөөний үеэр гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил үйлсээрээ манлайлсан байгууллага, албан хаагчдыг шагнаж урамшууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ