“АЮУЛГҮЙ ӨРХ” ГАЛЫН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙЖ, ЗААВАР ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн 3, 26, 33 дугаар хороодын нутаг дэвсгэрт тохиолдож байгаа гал түймрийн тохиолдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс 9-ний өдрийн хооронд тус арга хэмжээг зохион байгуулж байна. Нэгдсэн арга хэмжээгээр тус хороодын эрсдэл өндөр 6000 айл өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж, заавар зөвлөмж хүргүүлнэ.
Тус арга хэмжээнд
Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл
Дүүргийн ЗДТГазар 3, 26, 33 дугаар хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар
Дүүргийн Онцгой байдлын хэлтэс
Дүүргийн Цагдаагийн газар
Экологийн цагдаагийн алба
Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК-ийн Сонгинохайрхан Хэрэглэгчдэд үйлчлэх төв
Таван толгой түлш ХХК –ын ажилчид зэрэг 400 гаруй алба хаагчид маань оролцож байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ