ТЭЭВРИЙН ДОЛОО ХОНОГИЙН ХҮРЭЭНД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулсан “Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт “Тээврийн долоо хоног 2023 форумын хүрээнд 11 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба мэдээллийн нэгдсэн систем” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Тус хуралдаанд доктор (Ph.D) Б.Баярсайхан “Тээврийн салбараас ялгарах хүлэмжийн хийг бууруулахад метанолын үүрэг роль” илтгэлийг,
Азийн хөгжлийн банкны Авто замын хөрөнгийн менежментийн ахлах мэргэжилтэн Майкл Аняла “Бүсийн авто замын хөгжил ба засвар арчлалтын төслийн 3 дугаар үе шатны танилцуулга: Замын аюулгүй байдал, тогтвортой байдлыг сайжруулахад чиглэсэн шийдлүүд”,
Азийн хөгжлийн банкны тээврийн ахлах мэргэжилтэн Дэйвид Шелтон “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын аудит”,
Трансконсалт зөвлөх компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Лауренс Чиу “Тээврийн ухаалаг системийн технологийг ашиглан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нь”,
Пауэред ХХК-ийн Мэдээллийн Захирал Р.Жавхлан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын веб порталын хөгжүүлэлт” илтгэл танилцуулсан.
Сэдвийн хүрээнд болсон хэлэлцүүлэгт Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд модератороор оролцож,
Азийн хөгжлийн банкны Авто замын хөрөнгийн менежментийн ахлах мэргэжилтэн Майкл Аняла, Тээврийн цагдаагийн албаны дарга Ц.Ариунболд, ШУТИС-Механик, тээврийн сургуулийн тээврийн салбарын эрхлэгч Доктор (Ph.D), дэд профессор И.Базаррагчаа, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал, “Пауэред” ХХК-ийн Мэдээллийн Захирал Р.Жавхлан нартай замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдэх олон улсын сайн туршлага, шийдэл, тээврийн ухаалаг систем болон шинэ технологийг нэвтрүүлэх боломж, замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой мэдээллийн цуглуулах, боловсруулах, дундын мэдээллийн сан үүсгэх, ашиглах, байгууллага, салбарын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах веб портал хөгжүүлэх асуудлаар сонирхолтой яриа хэлэлцүүлэг өрнүүлэв.
Тус хэлэлцүүүлэг, илтгэлүүд нь цаашдын ажлын хөгжүүлэлтэд ач холбогдолтой олон чухал санал санаачилгыг гаргасан онц сонирхолтой арга хэмжээ боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ