ШШГЕГ: Б.Ганхуяг “Интермед“, “Сонгдо“ зэрэг эмнэлэгт 5-9 удаа хэвтэж, 6 удаа шинжилгээ өгсөн, бие нь хэвийн байгаа

 

ШШГЕГ-ын төлөөлөл  "Нийгэмд тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүднээс бид нар албан ёсны мэдээлэл өгч байна. Өнөөдөр 461 дүгээр ангид 800 гаруй хоригдогч байна. Тэд бүгдээрээ нэг гал тогооноос хоол ундаа хэрэглэдэг. Үндсэндээ энд 800 хүний эрүүл мэнд, аюулгүй байдал яригдаж байгаа учраас та бүхэнд албан ёсны мэдээллийг өгье гэж бодсон юм. Б.Ганхуягийн хувьд хүнцэл гэж яриад байгаа. Энэ нь хүний биед тодорхой хэмжээгээр зайлшгүй байдаг химийн элемент." гэв.

Хорих 461-р ангийн эмч н.Эрдэнэчимэг " Б.Ганхуяг анх 2022 оны 12 дугаар сарын 07-нд цагдан хоригдсон. Үзсэн жижүүр эмчийн тэмдэглэлд биеийн эрүүл мэнд тогтвортой, амин үзүүлэлт хэвийн, хэсэг газрын үзүүлэлтээр бол хоёр хөлийн шилбээр хуучин харшлын сорвитой гэж хүлээж авсан тэмдэглэл үзлэг байдаг.

Б.Ганхуягийг хоригдсон цагаас нь эхлээд хорих ангийн эмнэлгийн хяналтад явж байгаа. Эмнэлэгт гурван удаа хэвтсэн. Хорих 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгийн эмнэлэг хяналтын комиссын шийдвэрээр лавлагаа шатлалын эмнэлэгт 5 дугаар сард "Интермед" эмнэлэгт, 11 дүгээр сард "Сонгдо" эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Хоригдож байх хугацаандаа байнгын өдөр тутмын хяналтын үзлэг хийж байсан. Зургаан удаа лабораторийн шинжилгээнд, гурван удаа багажийн шинжилгээнд хамрагдсан. Одоогийн байдлаар эмгэг өөрчлөлт илрээгүй. Өнөөдрийн байдлаар Б.Ганхуягийн биед илрэх илэрхий зовиур байхгүй, амин үзүүлэлтүүд нь тогтвортой, шинжилгээнээс гарсан өөрчлөлт байхгүй.

Ерөнхий хордлогын шинж тэмдэг хүний биед илрэхдээ бөөлжинө, гүйлгэнэ, бие сульдана, ядарна, булчин суларна. Энэ хүнд хордлогын шинж тэмдэг илрээгүй" гэв.

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ