Н.Чимэдлхам нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар ЭМЯ-ны эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам, Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг, Д.Булгансүрэн, Б.Цацралт-Од, Д.Гантөмөр, Б.Галхүү, Ж.Нэргүй, Б.Дэлгэр, О.Тамир, Ц.Наранбаяр, Н.Мөнх-Эрдэнэ, Р.Октябрь, М.Золтуяа, С.Энхболд, Ү.Отгонбаатар, Т.Ариунаа, С.Алтанзаяа, Б.Болорчимэг, Б.Амаржаргал, М.Болортуяа, Г.Насандэлгэр, Б.Ганзориг нарт холбогдох хэргийг шүүгдэгч Б.Цацралт-Од, Г.Насандэлгэр нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хэлэлцэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ