Пара жүдочид нэг алт, хоёр хүрэл медаль хүртжээ
Японы нийслэл Токио хотод пара жүдо бөхийн “Парис-2024” паралимпын эрх олгох гранпри тэмцээн болж өндөрлөлөө.
Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Нарантуяа, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нарын удирдлага дор зургаан тамирчин зодоглож, нэг алт, хоёр хүрэл медаль хүртлээ.
Токиогийн Гранпри тэмцээний эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол эрэгтэйчүүдийн +90 кг-д “Ханжөү-2022” Азийн пара наадмын аварга Д.Ганбат, -90 кг-ын жинд Б.Баттөгс нар хүрэл медаль хүртсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ