Улаанбаатарт цас орж, цасан шуурга шуурна

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн  аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар, өдөртөө  говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -24…-29 градус, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -18…-23 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -13…-18 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -8…-13 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -17…-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -11…-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…-4 градус дулаан, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13…-15 градус, бусад хэсгээр -10…-12 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орж, цасан шуурга шуурна . Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. Шөнөдөө -15…-17 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. Шөнөдөө -14…-16 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ