Агаарын бохирдол: Баянхошуу, Хайлааст, МҮОНРТ орчимд их байна
Улаанбаатар хотын агаарын чанарын индекс 9 цагийн хэмжилтээр Баянхошуу, Хайлааст, МҮОНРТ орчимд 372 буюу их бохирдолтой, Нэгдүгээр хороолол, Дамбадаржаа орчимд 248-д хүрсэн буюу бохирдолтой байна. Энэ нь удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлэх түвшин юм.
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойлдог.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ