Олон улсын сайн дурынхны өдөрт зориулсан уулзалт болно
Арванхоёрдугаар сарын 4-ний даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:
09.00-10.00 цагт: “Интер ном”-д Олон улсын сайн дурынхны өдөрт зориулсан сэтгүүлчдийн уулзалттай. Уулзалтад Монголын Сайн дурын төв, МУЗН, Монголын Скаутын холбооны удирдлага, төлөөлөл оролцоно. Утас 9908-2638.
10.00 цагт: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн ээлжит хуралдаан болно.
11.20 цагт: ХҮН намын байранд: Тус намаас мэдээлэл хийнэ. Утас: 8608-1326.
11.30 цагт. Монголын Үндэсний музейд: Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, "Кино гүүр хөгжлийн холбоо" ТББ-тай хамтран "ХАРХОРУМ" Олон улсын кино наадмыг 12-р сарын 07-12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 8864-0544, 9902-6929.
11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Олон улсын Хүний эрхийн өдөр жагсаал хийх талаар мэдээлнэ.
-БШУЯ, Шинжлэх ухаан, технологийн сангаас “Шинжлэх ухаан оролцоо-2023” форумыг "Блью скай" зочид буудалд зохион байгуулна.
-УИХ-аас байгуулсан Түр хорооноос нүүрсний хэрэгт холбогдох нээлттэй сонсголын нэгдүгээр үе шатыг зохион байгуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ