Махны өргөтгөсөн худалдаанд шалгалт хийж байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Агентлагийн даргын энэ сарын 29-ний 18 дугаартай удирдамжтай махны өргөтгөсөн худалдаа эрхэлж буй худалдаа эрхлэгчид, нөөцийн мах бэлтгэлийн байгууллагуудыг хамруулсан хяналт, шалгалтыг хийж эхлүүлээд байна.

Махны өргөтгөсөн худалдаа явагдаж буй “Төв цэнгэлдэх”, “Жуковын талбай”, “Тэнгэр худалдааны төв” “Улаанбаатар палас” зэрэг цэгүүдэд өнөөдөр хяналт, шалгалт хийлээ. Шалгалтаар өргөтгөсөн худалдаанд оролцож буй малчдын борлуулж буй махны гарал үүсэл, мөн гараас гарт буюу ченжийн оролцоогүй эсэхийг шалгаж, үнийн судалгаа хийлээ. Эдгээр цэгт үхрийн мах 8000-9500, хонь 7000-7500, ямаа 6000, адуу 6500-7000 төгрөгийн үнэтэй байна.

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үнэ бүрдэлтэд хийх хяналт, шалгалт 30 хоногийн хугацаанд явагдах ба нөөцийн мах бэлтгэлийн байгууллагуудыг хамруулан үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.90.79)
    Маш зөв шалгалт хийх хэрэгтэй захын наймаачид хадөөд. Хувьраад захын үнэхээр зардаг шүүдээ. НАЙМААЧИД БОЛ АРАЙ ДЭНДҮҮ ИРГЭДИЙН АМЖИРГААГ ДОРОЙТУУЛЖ ШУЛЖ БАЙГАА НӨХДҮҮД ЯАЛТАЧГҮЙ НАЙМААЧИД, ЗАХ ХУДАЛДААНЫ ӨВҮҮД, ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА, ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮД, СҮПЕРМАРКЕТ ШҮҮДЭЭ
    2023 оны 12 сарын 02 | Хариулах