ХЭҮК-ын дарга Ж.Хунанг албан тушаалаас нь чөлөөллөө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунанг албан тушаалаас нь чөлөөллөө. Ж.Хунан нь албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтдээ “Жаргалсайхан овогтой Хунан миний бие 2022 оны зургадугаар сарын 17-ноос Хүний эрхийн үндэсний комиссын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа бөгөөд комиссын гишүүд цаашдаа комиссын даргын албан тушаалыг ротацын зарчмаар сэлгэн хаших нь зүйтэй хэмээн санал нэгдсэн. Иймд Комиссын даргын албан тушаалаас чөлөөлж, дараагийн даргыг томилж өгөхийг хүсье” гэжээ.

УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ