Эрмитажийн музейд хадгалагдаж буй Ноён уулын дурсгалуудыг буцаан авах хүсэлтээ илэрхийлжээ

Эрмитажийн музейд хадгалагдаж буй Хүннү гүрний үед холбогдох дурсгалуудаа буцаан авах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.

ОХУ-ын Санкт-Петербург хотноо "Ноён уул 100 жилийн туршид" эрдэм шинжилгээний хурал өнгөрсөн долоо хоногт болсон. Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин энэ хурлыг нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажийн музейд хадгалагдаж буй Ноён уулын малтлагаас олдсон Монголын түүх соёлын дурсгалуудыг тухайн үед хийсэн гэрээ ёсоор эх орондоо буцаан авах хүсэлтээ илэрхийлжээ. Түүний хэлсэн үгийг хүргэж байна.

Ч.Номин, Монгол судлаач Пётр Козловын нэг зууны тэртээ Монгол Улсад өргөн цар хүрээтэй шинжилгээний ангийн удирдан явах үедээ Ноён уулын гайхамшигт булш бунхныг малтан судалсан Орос, Монголын археологич, түүхч, эрдэмтэн судлаачид Нева мөрний эрэгт судалгааны ажлаа хэлэлцэж буйд баяртай байна.

Тухайн үеийн шинэ Монгол Улсын шинжлэх ухааны ууган байгууллага болох Судар бичгийн хүрээлэнтэй албан ёсоор гэрээ байгуулан малтлага, судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ удаагийн “Ноён уул 100 жилийн туршид” хэмээх эрдэм шинжилгээний хурлаар Монгол дахь ХХ зууны археологийн анхны судалгаа, анхны төрт улс Хүннүгийн хаад язгууртны онгоныг судалсан үр дүнгээ хэлэлцэж байгаа гэж би ойлгож байна.

 

Тухайн үеийн Монгол Улсын төрөөс өөрийн хууль эрхзүйн хүрээнд буцаж ирэх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан эдгээр дурсгалыг Козловт өгч явуулсан. 

Тус малтлага судалгааны үр дүнд асар баялаг түүхийн олдворууд илэрч олдсон ч тухайн цаг үедээ тэдгээрийг сэргээн засварлах, тухайн үеийн нэртэй эрдэмтэн судлаачид шинжлэх зорилгоор, түр хугацаагаар судлахаар гэрээ байгуулан энд авчирсныг бид бүхэн сайд мэдэж байгаа. Тухайн үеийн Монгол Улсын төрөөс өөрийн хууль эрхзүйн хүрээнд буцаж ирэх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан эдгээр дурсгалыг Козловт өгч явуулсан.

Мэдээж энэхүү дурсгалыг сэргээн засварлах, судлан шинжлэх ажлыг Оросын эрдэмтэн судлаачид сайн хийсэн бөгөөд харин өнөөдөр бид Монгол Улсад орчин үеийн шаардлага хангасан музейтэй болж, монгол ард түмэн өөрийн түүх соёлын гайхамшигт дурсгалаа эзэмшиж, дэлхий дахинаа сурталчилж дахин судлах зорилгоор бид эдгээр дурсгалыг анх авчирсан гэрээ ёсоор буцаан авах хүсэлтэй байна. Энэ талаар бид Эрмитажийн захиралтай хийсэн уулзалтын үеэр ярьсан бөгөөд ОХУ-ын Соёлын сайдтай хийх уулзалтаар мөн хөндөх болно.

Тиймээс энэхүү хурал Ноён уулын 100 жилийн хувь тавилан түүний дэлхийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг илүү тодруулан гаргаж, ирээдүйд хүрэх үр дүн, хадгалагдах асуудлын талаар тодорхой яригдана гэж ойлгож байна.

Шинжлэх ухаан хил хязгар гэж байдаггүй. Харин соёлд өөрийн илэрхийлэмж байдаг. Ноён уулын дурсгалыг бидний өвөг дээдэс үеийн үед тахин шүтэж, ариун дагшин байдлыг хадгалж хамгаалж ирсэн. Бид өвөг дээдсийнхээ түүхийг илэрхийлсэн дурсгалуудыг Монгол нутагтаа залж, ард иргэдийнхээ олон жилийн хүсэл зорилтыг биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газар та бүхэнтэй хамтран ажиллахад ямагт бэлэн байхаас гадна Монголын түүх соёлын судалгаанд гаргаж буй агуу их хөдөлмөрийг тань үргэлж талархал илэрхийлэн хүлээж авах болно гэжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.9.40.209)
    Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
    2023 оны 11 сарын 30 | Хариулах