Н.ӨНӨРЦЭЦЭГТ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ГАРАХЫГ ХЯЗГААРЛАХ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООВ
Шүүхийн нэр: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон Процессын тоймын дугаар, огноо: №21, 2023.11.29 Санамж:
"Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно." Чингэлтэй дүүргийн прокурорын газраас “...Өөрийн цахим хаяг болох “Unurtsetseg Naran” гэх фейсбүүк хаягаар шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, олон нийтийг төөрөгдүүлсэн илт худал мэдээллүүдийг олон нийтийн цахим сүлжээ буюу фейсбүүк орчинд тараасан” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Өнөрцэцэгт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Тус шүүх 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр прокурорын саналыг хянан хэлэлцээд яллагдагч Н.Өнөрцэцэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Тойм бичсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Д.Сувд-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ