ЭХЭМҮТ-ийн эмч нар улаан хоолойн битүү эмгэгтэй нярайд дурангийн аргаар мэс засал хийжээ

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд хүүхэд-нярайн мэс заслын тусламж, үйлчилгээнд хоёр шинэ эмчилгээ, технологийн аргыг амжилттай нэвтрүүлжээ.

Тодруулбал, төрөлхийн цөсний ерөнхий сувгийн эмгэгтэй хүүхэд болон төрөлхийн улаан хоолой битүү эмгэгтэй нярайд дурангийн аргаар мэс засал анх удаа хийсэн байна. Мэс засал амжилттай болжээ.

Мэс заслыг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасаг, Цээжний мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд хийсэн бөгөөд цаашид тус эмнэлэг нь эмчилгээний шинэ арга, технологийг нэвтрүүлэх зорилт тавиад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ