Жүжигчин Б.Барслхагва “Tokyo drama academy awards”-аас "Шилдэг эрэгтэй туслах дүр"-ийн шагналыг хүртлээ
Монголд зураг авалтаа хийж, монгол жүжигчидтэй хамтран тоглосон японы “Vivant” цуврал 117 дахь удаагийн “Tokyo drama academy awards” –ын шилдэг цувралаар шалгарч, нийт зургаан шагнал хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тус кинонд туслах дүр бүтээсэн Монгол Улсын жүжигчин Б.Барслхагва "Токио Драма" кино наадмаас VIVANT кинонд тоглосон дүрээрээ өрсөлдөж "Шилдэг эрэгтэй туслах дүр"-ийн шагнал хүртжээ.
Японы кино урлагийн "А" зэрэглэлийн алдартай уран бүтээлчид болох Сакай Масато, Абэ Хироши, Якүшо Коожи тэргүүтэй одод тоглож, Монгол Улсад хоёр сар орчим зураг авсан "TBS" телевизийн "VIVANT" олон ангит кино “Tokyo drama academy awards” –аас “Шилдэг бүтээл”, “Шилдэг найруулагч” , “Шилдэг эрэгтэй гол дүр” , “Шилдэг эмэгтэй гол дүр” , “Шилдэг зохиол” , “Тусгай шагнал” зэрэг шагналуудыг хүртжээ. Энэхүү кинонд Монголын жүжигчдээс Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр зэрэг дөрвөн уран бүтээлч дүр бүтээсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ