БНСУ-ын С3 визийн хүчинтэй хугацаа гурван жил боллоо

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас "Монгол-Солонгос сэтгүүлчдийн клуб"-ийн оны хаалтын арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жүн Гү Монгол Улсын иргэдэд олон удаагийн виз олгох журамд өөрчлөлт орж байгааг танилцуулав.   

Боловсролын зэрэгтэй холбоотой нөхцөлийг хөнгөвчлөх

  • Одоо мөрдөгдөж буйгаар БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн байсан бол
  • Солонгос улсад коллежоос дээш хөтөлбөрийг дүүргэсэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн болгож өөрчилжээ.

Визийн хүчинтэй хугацааг өөрчлөх

  • Одоо мөрдөгдөж буйгаар богино хугацааны аялал /С3/, оршин суух хугацаа 90 хоног, хүчинтэй хугацаа 1 жил байсан. Тэгвэл энэ журмын хүчинтэй хугацааг гурван жил болгон сунгажээ.

Мөн олон удаагийн виз олгох хүрээг нэмэгдүүлэхээр дараах журмыг нэмжээ.

  • Нөхөр/ эхнэр эсвэл шууд хамаарал бүхий гэр бүлийн гишүүн нь одоогийн байдлаар БНСУ-д урт хугацаагаар амьдарч буй /нэг жилээс дээш хугацаагаар/ иргэн
  • Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага/OECD/-ын гишүүд оронд зорчих визтэй, тус орнуудад зорчиж байсан иргэн гэх заалтыг нэмсэн байна.

Уг журам албан ёсоор арваннэгдүгээр сарын 20-ноос хэрэгжиж эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ