“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы нээлт болно

 Арваннэгдүгээр сарын 24-ний баасан гарагт болох зарим үйл явдлын тойм.


9.00 цагт: Үй Цай сургуулийн урлаг соёлын танхимд “Эзэн заяа-11” яруу найргийн наадам болно.  

10.00 цагт: Туушин зочид буудлын 4 давхрын “Сүлд” танхимд Жендэрийн үндэсний хорооноос “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы нээлтийн хэвлэлийн хурал болно.

11.00 цагт: МҮЭ-үүдийн холбооны байранд: Авто зам засварын төрийн өмчит орон нутгийн 20 компанийг нэгтгэж "АЗЗА нэгтгэл" ТӨХК болгож буйг Монголын Автозамчдын ҮЭ-ийн холбооноос эсэргүүцэж хэвлэлийн хурал зарлажээ.

Утас:9914-9240, 9987-9858

13.00 цагт: НЕБ-ын лаборатори 151 дүгээр сургуульд “Эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэн” өдөрлөг болно.

13.00 цагт: Үй Цай сургуулийн урлаг соёлын танхимд “Дөрвөн цагийн тал” дуун цэнгүүн болно.

16.00 цагт: Миллениум плаза 6 давхарт Ballroom танхимд Монголын залуучуудын эвсэл ТББ-аас “Би сайн дурын ажил хийдэг, харин Та?” хэлэлцүүлэг зохион байгуулна.

20.00 цагт: Хүн театрт "Дэлхий" хамтлагийн "ОНГОД" хоёр дахь бие даасан тоглолт болно.

 

-Монголбанкнаас сэтгүүлчдийн дунд Төв банкны үйл ажиллагаа, мөнгөний бодлогын боловсруулалт, төлбөрийн систем зэрэг асуудлаар бүтэн өдрийн сургалт зохион байгуулна.

-Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Л.Дашнямын мэндэлсний 80 насны ойн эрдэм шинжилгээний хурал болно.

-Байгалийн түүхийн музейд “Монголын эртний далайн амьдрал-эрдэмтэн, профессор Ч.Минжингийн палеонтологийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр” тусгай үзэсгэлэнг нээнэ.

-Богд хааны ордон музейд “Хорин нэгэн дара эхийн чуулган-Өндөр богдын өв” “Бурхан багшийн цахиур эрдэнэ” тусгай үзэсгэлэн үргэлжилнэ.

-Их Британийн Лондон хотын Вест Энд-ийн Колесиум театрт: Монгол Улсын Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” буюу “Монгол хаан” жүжгийн тоглолт үргэлжилнэ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дараах замууд ХААЛТТАЙ
Уржигдар 15 цаг 20 мин

Дараах замууд ХААЛТТАЙ
Уржигдар 15 цаг 20 мин