Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүс болгох заалтыг хасахаар болжээ
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Хотын дарга өнгөрсөн аравдугаар сард олон нийтэд танилцуулж байв.
Эх сурвалжийн мэдээлснээр хуулийн төслөөс "Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүс болгоно" гэсэн агуулга бүхий заалтыг хасахаар болжээ. Эсэргүүцэлтэй тулгарсан учир уг заалтыг хасахаар болсон бололтой.
Хуулийн төслийг танилцуулах үеэр Хотын дарга Х.Нямбаатар "Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүс болгоно. Иргэд төлбөртэй бүсээс 800 метрийн орчимд төлбөргүй зогсоолд автомашинаа тавьж, хотын төв рүү алхах, дугуй скүүтерээр явна. Төлбөртэй бүсийн тарифыг тогтоох бол 0-27,000 төгрөг байна. Тарифыг НИТХ тогтоохоор хуулийн төсөлд тусгасан" гэж байсан юм.
Хуулийн төслөөс хасах заалт: /Албан нэршлээр/
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг одоо Байнгын хороодоор хэлэлцүүлж байгаа бөгөөд УИХ-аар батлагдаагүй байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ