Засгийн газрын хуралдаан эхэллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.11.22/ болж байна.
Эргэн сануулбал, өнгөрөгч хуралдаанаар цэрэг амь насаа алдсан асуудлаар ХЭҮК-той хамтран ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн. Тухайлбал, хуралдаанаар Зэвсэгт хүчний … дугаар ангид алба хаагч амиа алдсан асуудлаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэдээллийг сонссон. Ерөнхий сайд Зэвсэгт хүчний анги салбарт удаа дараа харамсалтай үйл явдал гарч байгаа учраас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хяналт, шалгалт хийх Ажлын хэсэг байгуулж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгосон. Тус Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахалж буй.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ