"Гоёл 2024" наадмын топ моделиор А.Сайхантамир тодорлоо
"Гоёл 2024" наадам өчигдөр Шангри Ла зочид буудалд боллоо. Улмаар шилдгийн шилдэг топ моделиор загвар өмсөгч А.Сайхантамир шалгарав.
Үндэсний хувцасны шилдэг загвар зохион бүтээгчээр "Эртний аялгуу" загварыг бүтээсэн н.Ачухай шалгарсан бол ирээдүйтэй залуу дизайнер шагналыг "Анна Кашмер" компанийн загвар зохион бүтээгч н.Баатараа хүртлээ.
Харин чөлөөт хувцасны шилдэг дизайнераар н.Батчимэг, ирээдүйтэй модель шагналыг Б.Буянжаргал, шилдэг фото моделиор М.Болормаа, шилдэг эмэгтэй моделиор Н.Ану нар шалгарав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ