Тээврийн хэрэгслийн RFID цахим гэрчилгээг харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй нааж байна
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй наах ажлыг эхлүүлжээ. Цахим гэрчилгээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл үнэ төлбөргүй наах аж.
Иргэд "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ийн харьяа техникийн хяналтын үзлэгийн төвүүд дээр очиж RFID цахим гэрчилгээгээ наалгах боломжтой юм байна.
Техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн байршил, ажиллах цагийн хуваарь:
- Цамбагарав ТХҮТ: БГД, 20 хороо, Энхтайвны өргөн чөлөө, “Нимонс” ХХК-н байр. Цагийн хуваарь: Даваа-Баасан: 08:30-20:30
- Чингэлтэй ТХҮТ: ЧД, 10 хороо, Дэнжийн 42-623 тоот, Ричмон ХХК-ны байранд. Цагийн хуваарь: Даваа-Баасан: 08:30-20:30
- СХТХҮТ: СХД, 20-р хороо, Хэраэкупмент ХХК-ийн баруун хойд талд. Даваа-Баасан: 08:30-20:30
- БЗД, 17-р хороо, Да хүрээ трейд ХХК-ний байрЦагийн хуваарь: Даваа гарагт амарна. Бусад өдрүүдэд: 09:00-17:30
- БЗД, 38-р хороо, Хилчний 1-р гудамж Баянзүрх ТХҮТ. Цагийн хуваарь: Даваа-Баасан: 08:30-20:30
- СБД, 1-р хороо 13-р хороолол, Нарны зам гудамж 53 тоот, “Таван богд” ХХК-н байр. Цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 08:30-17:30 Амралт
2023 онд нийт тэврийн хэрэгслийг цахимжуулж дуусахаар төлөвлөжээ.
RFID систем нь төрийн байгууллага болон замын хөдөлгөөнд оролцогчдын мэдээлэл солилцоог сайжруулах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, замын хөдөлгөөнийг хянах, удирдах, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх юм. Өөрөөр хэлбэл, цахим гэрчилгээ буюу RFID технологийг суурилуулснаар авто зам ашигласны төлбөр хураамж, татвар, оношилгоо, даатгал зэрэг тээврийн хэрэгслийн нэгдсэн сан үүснэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ