Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчид өнөө орой NTV телевизээр халз мэтгэлцэнэ

Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр 09:00 цагаас эхэллээ. Бүртгэл 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Сонгуулийг АН-ын дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулдаг. Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчид ямар нэгэн цензур байхгүй аж.

Харин "намын дотоод дүрэм, журмын хүрээнд сахилгын, хуулийн хүрээнд ял шийтгэл авч байгаагүй хүн байх ёстой. Нийслэлийн АН-ын даргын сонгууль маргааш/2023.11.17/ болно" гэсэн мэдээллийг өглөө.

Түүнчлэн Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчид өнөөдөр орой NTV телевизээр халз мэтгэлцээнд оролцох тухай мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ