ШУУРХАЙ: “Талийгаач хоёр уушгиндаа хатгалгаа тусаж хүндэрсэн байсан байж болзошгүй байгаа“ гэх урьдчилсан ДҮГНЭЛТ гарчээ

Био комбинатад байрлах ЗХ-ний 0326 дугаар ангид алба хаахаар ердөө 20 гаруй хоногийн өмнө очсон 21 настай залуу "шалтгаан тодорхойгүй байдлаар" амиа алдсан харамсалтай хэрэг гарч, олон нийтийг цочроогоод буй. 

Тодруулбал, ЗХЖШ-аас “Талийгаач нь орой унтах командаар хэвийн унтсан ч өглөө 06:20 цагийн үед босох командаар босоогүй. Улмаар жижүүрийн бүрэлдэхүүнд мэдэгдэж, эхний байдлаар шалгахад нас барсан нь тогтоогдсон” гэх тайлбарыг өгсөн.

Энэ талаар Батлан хамгаалахын сайд  Г.Сайханбаяр “Гаднын ямар нэг нөлөөгүй, би бүгдийг мэдэж байна” хэмээн  мэдэгдээд буй.

Тэгвэл  урьдчилсан байдлаар биед нь ил харагдах гэмтэл, шарх байхгүй, задлан шинжилгээний явцад хоёр уушгиндаа хатгалгаа тусаж хүндэрсэн, ходоодны шарх үүссэн байж болзошгүй байгаа  гэх мэдээлэл гарчээ.

Хэрэв хугацаат цэргийн алба хаагч хоёр уушгиндаа хатгалгаа туссаныг, тэр нь хүндэрснийг  Цэрэг татлагын комисс, улмаар  Зэвсэгт хүчний 326 дугаар анги штабын дарга, захирагч нар мэдэхгүй байсаар нэгэн гэр бүлийг хагацалд унагасан байж  болзошгүй асуудал гарч мэдэх нөхцөл байдал үүсэхээр яригдаж буй.

Нөгөө талаас талийгаачийн өвчнийг мэдсээр байж цэрэгт хүчээр татсан ч байж болзошгүй нөхцөл байдал гарч ирж мэдэхээр болж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (59.153.115.70)
    Энэ алуурчид сайдаас нь эхлээд бүгдэд нь хариуцлага тооцох энд сайд зүгээр огцроход зогсохгүй шүү хүний амь яригдаж байна
    2023 оны 11 сарын 16 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    үнэхээр их гомдолтой байна. (124.158.77.58)
    Наад цэргийн ангид эмч гэж байдаггүй юм уу. Яагаад халуурч бүлээрсэн ханиасан цэргүүдийг / хүүхдүүд шүү дээ/ анхаардаггүй юм бэ. Хайран сайхан хүүхэд ... .
    2023 оны 11 сарын 15 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (66.181.160.6)
    Наадах асуудал чинь цэргийн анги дээр болсон болохоор л ингээд бна л даа. Түүнээс биш ковидоос хойш орой унтаад өглөө босоогүй өч төчнөөн залуус бна ш дээ. Судлах л хэрэгтэй. Талийгаачийн ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлэе.
    2023 оны 11 сарын 15 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (103.212.116.232)
    Hatgaa hundreed bie ni hetsuu l bsan bga tend bga humuus toogoogui ted buruutai huniii huuhdiig tseregt tataj yargaldgaa boli huuhdee yabuulhaa bolih heregtei
    2023 оны 11 сарын 15 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.55.188.43)
    Ter tentsuulsen emchiig hariutslagad tat zuv zugeer eruul geed tseregt yavuulaa bizdee
    2023 оны 11 сарын 15 | Хариулах