Халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр болон алслагдсан, зуслангийн замуудад бодис цацжээ
Нийслэлийн нутаг дэвсгэрт 2023 оны арваннэгдүгээр сарын 15-ны 01:00 цагт орсон цаснаас үүсэх халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлж, зам цэвэрлэгээний 24 байгууллага 35 машин техник, 650 зам талбайн үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй ажиллав.
Халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр зам, алслагдсан болон зуслангийн замуудад 98.7 тонн давс, 9 тонн тусгай зориулалтын бодис цацаад байна.
Өнөөдрийн байдлаар 2,299.6 тонн давс, 2,507.6 тонн бодисын нөөцийн үлдэгдэлтэй байна.
Цаг уурын байгууллагаас Улаанбаатарт өнөөдөр цас үргэлжлэн орохыг мэдээллээ.
Орон нутгийн хувьд Хэнтийн, Дорнод, Сүхбаатар, Говь-Сүмбэр, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, хаагдаж болзошгүйг анхааруулаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ