1-р хороолол, Хайлааст орчимд агаар бохирдолтой байна

Агаарын чанарын үзүүлэлтийг харуулдаг agaar.mn сайтад Баруун дөрвөн зам, МҮОНРТ, Амгалан, Баянхошуу, Нисэх, Яармаг орчимд агаарын чанарын индекс 28-42 буюу цэвэр гэсэн бол Бөхийн өргөө, 100 айл, Мишээл экспо, Толгойт, Шархад, Налайх, Богд хааны ордон музей орчимд 53-99 буюу хэвийн гэжээ. Харин 1-р хороолол, Хайлааст орчимд агаарын чанарын индекс 123-131 буюу бага бохирдолтой гэж гарсан байна.

Агаарын чанарын индекс 0-50 байвал цэвэр гэж үзэх бөгөөд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. 51-100 байвал хэвийн, стандартын шаардлага хангана, гэхдээ зарим мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай. Харин бага бохирдолтой буюу 101-200 байвал хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Мөн зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс илүү сөрөг нөлөөтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ