Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээгээр бүрэн нээжээ

Улаанбаатараас Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн лхагва гарагаас эхэлж дөрвөн эгнээгээр бүрэн нээжээ.

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар өөрийн цахим хуудаснаа "Улаанбаатар - Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг 2023.11.08-ны өдрөөс 4 эгнээгээр бүрэн нээлээ.

Одоогоор
 

  • Хөвөөний тэгшилгээ, нягтаршуулалтын
  • Орчны цэвэрлэгээ
  • Төмөр туузан хашлага суурилуулалт
  • Малын хориг хашааны ажлууд хийгдэж байна.
     

Иймд жолооч нар хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчиж байхыг хүсье! Энэ ажилд оролцсон замчид Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Алтан шар замын буян заяа өнө мөнхөд ивээж байх болтугай" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ