Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ E-Mongolia-гийн хамт олонтой уулзаж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа өнөөдөр төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гийн баг хамт олонтой хийж байна.
Тэрбээр тус системийг бүтээхэд мэдлэг боловсрол, оюун санаагаа дайчлан ажилласан мэргэжлийн инженерүүд, академийн хамт олонд талархал илэрхийллээ.
Өнөөдрийн байдлаар 86 байгууллагын 1106 үйлчилгээг тус цонхонд нэгтгэж, 1.7 сая хэрэглэгчтэй болж, 36.5 сая удаагийн төрийн үйлчилгээг цахимаар үзүүлж, 706.9 тэрбум төгрөгийг иргэдээс хэмнэсэн байна. Мөн энэ оны тавдугаар сард “E-Mongolia 3.0” систем нээлтээ хийснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглах боломж бүрдэж, ААН-үүдийн бүртгэл хялбар, шуурхай болж, нотариатын үйлчилгээ нэмэгдсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ