ХИХУГ-ын дарга Г.Баттулга нарын балгаар “Хэсэгчилсэн хөлдөлт” нүүрлэх вий дээ
Авто замын түгжрэлийг бууруулна гээд сүүлийн 3 жилд 1 их наяд төгрөг зарцуулчихаад байгаа Нийслэлийн эрх баригчид улсаар нь, Улаанбаатараар нь түгжрэлд оруулж ард иргэдийн зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэв. Хоёрхон сарын өмнө Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Манай салбарын хувьд нийтийн тээврийн хувийн хэвшлийн баазууд бэлтгэл ажлаа хангачихсан. Парк шинэчлэлт сайн хийж байгаа учраас өвөл асуудал бага гарна” хэмээн ярьж байсан. М.Баяраагийн хувьд гадаад улсад сургууль төгссөн, олон жил төрийн удирдах албан тушаал хашсан, аж ахуйн ажлыг урагшлуулах чин сэтгэлтэй зүтгэж байгаа харагддаг ч харамсалтай нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа Хэсэгчилсэн Инженерийн хангамжийн удирдах газрын дарга Г.Баттулга гэдэг нөхөр местэн дээрээ ажил гацаагаад сууж байгаа нь Хотын Ерөнхий менежерийг өөрийг нь “ажил хийдэггүй” мэт харагдахад хүргэж байна.
ХИХУГ-ын дарга Г.Баттулга нарын нөхдүүд “худал хэлнэ, бэлэн амлаж бие биеэ шагнана. Мань дарга Санхүү бүртгэлийн албаны нярав тэргүүтнээ Орон сууцны урьдчилгаагаар шагнаж урамшуулсан нь ой гутмаар. Орон байргүй жирийн ажилтнууд олноороо байсаар байтал тэр ийн шийдвэрлэжээ. Халаалтын зуухнуудын түүхий эд болох нүүрс нийлүүлэх тендерийг будилуулж, хамгийн бага үнийн санал өгч байсан компанид биш харин өөр компанид өөриймсөн тендер олгож байсан ХИХУГ-ын дарга Г.Баттулга гэгч яагаад санхүүгийн албаны хүнээ орон сууц байрны урьдчилгаагаар сандран байлан шагнах болов? Цахилгаанчин, Химийн инженер ажилд авна гэх мэргэжлийн гоё зар тавьдаг энэ газрын Хүний нөөц нь бас хууль зөрчсөн, ашиг сонирхолын зөрчилтэй байдлаар явж иржээ.
Тус газрын дарга Г.Баттулга эхнэрийнхээ төрсөн дүүг Хөдөлмөр хамгааллын инженерээр, өөрийнхөө төрсөн дүүг жолоочоор авсан ч ажилдаа хариуцлагагүй дүү нар нь сул цалин аваастай суудаг гэнэ. Анх томилогдохдоо нэг байр нэг зуслантай хэмээн даруухан орж ирж байсан түүнийг хэд хэдэн байртай, хөрөнгөтэй чинээлэг аархуу нэгэн болсон гэдгийг учир мэдэх хүмүүс ам уралдан ярьж байна.
Түм түжигнэж түгжрэлд орж, даарч хөрч байгаа амаргүй цаг үед иймэрхүү “авлигач” дарга нартай нийслэлчүүд бид онд мэнд орох эсэх нь ч эргэлзээтэй болж байна уу даа. Нэг мэдэхэд инженерийн хангамж нь зогсч, нийслэл хотод маань “Хэсэгчилсэн хөлдөлт” нүүрлэх вий дээ.
Хотын захиргаагаар “даам” гарчихсан аятай даналзах Хэсэгчилсэн Инженерийн хангамжийн удирдах газрын дарга Г.Баттулга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын нэрийг барьж “Генсекийн хүн” гэх ангилалд орж явдаг гэх нь Хотын менежер М.Баяраа түүнд хариуцлага тооцоход “төвөгтэй“ байдаг бололтой. Тэгэхлээр МАН-ын генсек хорчин уу, эсвэл МАН-ын генсекийн нэрийг барьж, хотоо “хөлдөөхөд” тулаад байгаа Г.Баттулга “хорчин” уу?
С.Эрдэм
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД