Мазаалай баавгайг дэлхийд таниулах лого бүтээх уралдааныг сунгалаа
Бүтээл хүлээн авах хугацааг 2023 оны 12 сарын 05-ний өдөр хүртэл сунгаж байгаа тул ирүүлсэн бүтээлээ сайжруулах, шинээр оролцох боломжтой боллоо.
Дэлхийд зөвхөн Монгол Улсад байдаг Мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх, Олон Улсад таниулах ажлын хүрээнд 10 сая төгрөгийн шагналын сантай “Мазаалай” лого зохион бүтээх уралдааныг нээлттэй зарлаад байгаа.
Зарласан хугацаанд нийт 23 бүтээл ирснээс шаардлагад нийцэх цөөн бүтээл байгаагаас онцлох бүтээл хараахан тодроогүй тул уралдааны хугацааг сунгах шийдвэрийг ажлын хэсгээс гаргалаа.
Мазаалай баавгайг дэлхийд таниулах лого /бэлэг тэмдэг/ бүтээх уралдаанд оролцогчид өөрсдийн санаа, өнгө дүрсээ бүрэн илэрхийлж, файл бүхий материал ирүүлэхийг анхаарна уу.Гар зургийн уралдаан биш учир гараар зурсан, өнгө дүрсээ бүрэн гаргаагүй, бичгээр саналаа илэрхийлсэн бүтээлийг лого зохиосонд тооцохгүй.
Бүтээлд тавигдах шаардлага:
-Мазаалай баавгайн онцлогийг тусгасан
-Монгол Улсаа олон Улсад таниулах бэлгэдэл байх
-Товч, ойлгомжтой зураг хэлбэрээр байх
-Компьютер, программ ашиглан өнгө дүрсээ гаргасан байх
-Бэлэн бүтээл ашиглах, хуулбарласан байхыг хориглоно.
Шалгарсан бүтээлийг Монгол Улс, Мазаалай баавгайг олон Улсад таниулах хүрээнд бүх хэлбэрээр ашиглах тул оюуны өмчийн эрхийг шилжүүлнэ.
Бүтээлийн материал хүлээн авах цахим хаяг: boajyahevlel@gmail.com
Лавлах утас: 51-261966, 94044104
БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газар
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ