Үндэсний чанарын чуулган болно

Арваннэгдүгээр сарын 7-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00-17.30 цагт: ГХЯ-нд: Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын Үндэсний V форум болно.  

09.00-13.00 цагт: МҮХАҮТ-д: Үндэсний чанарын чуулган “Стандарт ба хөгжил” сэдвийн хүрээнд болно.

11.00 цагт: “Туушин” зочид буудалд: УИХ, Жендэрийн Үндэсний хорооноос Улс төрийн намын хуульд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг дэмжсэн зохицуулалтыг оруулж буй талаар улс төрийн намуудад танилцуулна. 

“ЗМ” сонины мэдээллийн төвд:

12.00 цагт: Үүрэн телефоны компанитай холбоотой иргэний эрх зөрчигдсөн гомдлын талаар мэдээлнэ.

 

12.30 цагт: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг дэвсгэрт уул уурхайн тусгай зөвшөөрөл олгосноос үүдэн экологийн тэнцвэр алдагдах байдал үүсч байгаа талаар орон нутгийн ТББ-ынхан мэдээлэл хийнэ.

 

-“Бльюмон” төвд: уран бүтээлч М.Алмаазын “Сэрсэн тал” үзэсгэлэн нээгдээд байна. Энэ сарын 10 хүртэл гарна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ