Маргааш шөнөөс эрс хүйтэрч, шөнөдөө 18-23, өдөртөө 10-15 градус хүрнэ

Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг агаарын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа.

"Өнөө өглөөний байдлаар Төв аймгийн Эрдэнэсант суманд хамгийн их буюу 34 см зузаан цасан бүрхүүл тогтсон байдалтай байна. Монгол орны 60 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсон.

Их цасны аюултай үзэгдлийн хэмжээ гэдэг нь 12 цагийн хугацаанд 5 мм-ээс их цас орвол цаг агаарын аюултай үзэгдэл, 10 мм буюу түүнээс дээш орвол цаг агаарын гамшигт үзэгдэл гэж үздэг.

Энэ сарын 4-5-нд шилжих шөнө их хэмжээний цас орж, Нисэх, Хан-Уул, Нэгдүгээр хорооллын станцаас авсан мэдээллээр 10-11 цаг үргэлжилж, 7-9 мм цас орсон.

12 цагийн хугацаанд таван мм-ээс их цас орох юм бол цаг агаарын аюулт үзэгдэл, 10 мм буюу түүнээс дээш цас орвол цаг агаарын гамшигт үзэгдэл гэж үздэг.

Завхан, Архангай, Төв аймгийн нутгаар цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд цас орж, цасан шуурганы аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн.

Арваннэгдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө буюу өнөө шөнө цас орно. 6, 7-ны өдөр мөн ялимгүй цас орно. Харин 9-нөөс цас орохгүй.

Нийт нутгаар болон Улаанбаатар хотод хүйтрэх төлөвтэй байна. Маргааш шөнөөс эрс хүйтэрч агаарын температур шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүрч хүйтэрнэ” гэв.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛ БИЧИХ