ЗТХЯ: Ирэх онд “Туулын авто зам”-ын ажлыг эхлүүлнэ
Ирэх 2024 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй “Шинэ тойрог зам” төслийн урд хэсэг “Туулын авто зам” -ын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгааг ЗТХЯ-наас танилцууллаа.
Мөн Туулын авто замыг Нисэхийн хурдны авто замтай холбох Наадамчдын гудамжны 800 у/м гүүрэн байгууламжийн төслүүдийг хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Монгол Улсын экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх, бүс нутгийн тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой “Рашаант-Хөшигийн хөндий-Хоолт зөрлөг” чиглэлийн 4 эгнээ, “Налайх-Багахангай-Чойр-Сайншанд-Замын-Үүд” чиглэлийн 2 эгнээ тусгай зориулалтын авто зам барих, “Дархан-Алтанбулаг” чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийг мөн “Тээврийн долоо хоног 2023" олон улсын форумын үеэр хөрөнгө оруулагчдад санал болгожээ. Энэ хүрээнд бид төр, хувийн хэвшлийн түншлэлийн “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” болон “барих-ашиглах-шилжүүлэх” төрлүүдээр концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлаад байгаа аж.
Төслүүд хэрэгжсэнээр
- Олон улс, улсын чанартай авто замын сүлжээний 80% нь хатуу хучилттай болно.
- Хатуу хучиллтай авто замаар нийт 21 хилийн боомт холбогдоно
- Олон улсын авто замын сүлжээнд 5 коридор бий болно.
- Олон улсын автотээврийн харилцааны хэлэлцээрийг 24 улстай байгуулна.
- Монгол Улс далайн 6 боомттой холбогдох боломж бүрдэнэ.
- Монгол Улсын хилийн боомтын хүчин чадал 3 дахин нэмэгдэж 2030 он гэхэд 120 сая.тн ачаа автотээврээр тээвэр боломжтой болно.
- Олон улсын хэмжээнд хийгдэж байгаа тээвэрлэлт 40%-иар өснө.
- Монгол Улсын тээвэр логистикийн өрсөлдөх чадвар дээшилнэ. Бүс нутгийн ачаа тээврийн урсгал сайжирна. Манай улсын экспортын биет хэмжээг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ