“Түмэн шувуут” ХК-ийн борлуулалтын орлого III улиралд өмнөх оны мөн үеэс 73 хувиар өсөв

“Түмэн шувуут” ХК энэ оны III улиралд 70 сая ширхэг өндөг үйлдвэрлэжээ.

“Түмэн шувуут” ХК энэ оны III улиралд 43.8 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласнаа тайлагналаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 73 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Тайлант хугацаанд 70 сая ширхэг өндөг үйлдвэрлэж, цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 59 орчим хувиар өсөж, 8.1 тэрбум төгрөг хүрчээ. Тус компани “Түмэн шувуут 2” фермийг шинээр барьж дуусгаснаа онцолж байсан юм. Төсөл бүрэн хэрэгжсэнээр нэмэлтээр 80 сая ширхэг өндөг үйлдвэрлэж, мөн 80 хүнийг ажлын байраар хангаж, 32 тэрбум төгрөгийн борлуулалт хийхээр байгаагаа тодотгож байна.

“Түмэн шувуут” компани 2022 онд 97.7 сая ширхэг өндөр зах зээлд нийлүүлсэн бол 2023 он гарсаар 117 сая ширхэг өндөг үйлдвэрлэж, хүчин чадлаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ