УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:"UG arena"-г дүүртэл орон нутгаас хүмүүс авчирч хурал зөвлөгөөн хийж, тор дүүрэн нь бэлэг тарааж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна. 

 

Энэ талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл: "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн тухай, Эрдэнэт тавантолгой ХК БЭТ томилоод байгаа асуудал, Төсвийг дагалдаж орж ирсэн Уул уурхайн биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байр сууриа нэгтгэлээ.

Эрх баригчид авлигатай тэмцэх гэж байгаа юм бол нээлттэй, ил тод, өрсөлдөөнтэй бологх ёстой. Гэтэл дээрх гурван хуулийн төслийн тухайд  нээлттэй, ил тод, өрсөлдөөнтэй болохын эсрэг ажиллаж байгаа нь харагдаж байна. Тухайлбал, нийслэлээс оруулж ирсэн хуулиар нийслэлийн худалдан авалтуудыг шууд гэрээ хийж авдаг болох нь.  Мөн БНХМАУ-ын хуулийн үндэслээд Эрдэнэс тавантолгой ХК-д БЭТ томилоод шууд худалдан авалт хийхээр болж байна. Мөн Биржийн тухай хууль дээр стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнийг биржийн бус арилжаагаар зарж болно гэсэн байна. Авлига гаарах үндсэн нөхцөл байдлыг бий болгож байна гэж үзэж байна" гэлээ. 

Мөн тус намын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж "Өнөөдөр 32 их наяд төгрөгийн өртэй болсон. Гэтэл 2024 оны төсөвт сайд нарын урсгал зардлыг замбараагүй нэмсэн. Тэр зардлаасаа учир утгагүй хурал зөвлөгөөн хийдэг болсон. "UG arena"-г дүүртэл орон нутгаас хүмүүс авчирч хурал зөвлөгөөн хийж, тор дүүрэн нь бэлэг тарааж байна. Ийм байдлаар төсвийн хөрөнгийг дуусгаж байна. Хурал чуулган хийгээд Монгол Улс хөгжсөн үү? Замбараагүй зардлуудыг хэмнэх зайлшгүй шаардлага байгааг хэлье" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ