5 БОЛОН 8 НАСТАЙ ОХИДЫГ ХҮЧИНДСЭН ЭТГЭЭДИЙН ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт /2023.10.30-наас 11 дүгээр сарын 05-ны өдрүүдэд/ 32.852 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 342 хэргийг хүргүүлсэн байна. Тухайлбал, Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс иргэн “Н” нь бага насны буюу 5 болон 8 настай, эмэгтэй хүүхдүүдийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн гэх Эрүүгийн хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (66.181.188.23)
    Гаж донтон. Шорондоо бандидуулаад үхвэл таарна доо
    2023 оны 11 сарын 06 | Хариулах