Өнгөрсөн долдугаар сард үерт автсан Сэлбэ голын зүүн талын орон сууцнуудын дундах замыг засаж дуусжээ
Өнгөрсөн долдугаар сарын 5-ны байдлаар Баянзүрх дүүргийн 43-р хороо Сэлбэ голын эрэг дагуу 27 орон сууцны В1 давхар, гарааш үерийн усанд автаад байсан. Сэлбэ голын дагуу эрсдэлтэйд тооцогддог 1,000 орчим айл өрх байдаг.
Тухайн үед Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт 54 орон сууц, 1 худалдааны төвийн гарааш /В1 давхар/, амины 5 байшин, 15 гэр, хоёр авто зам, хоёр нүхэн гарц усанд автсан, хоёр далан, гүүр задарсан тухай дуудлага бүртгэгдэж байв.
Тэгвэл үерийн гамшигт өртөөд байсан Сэлбэ голын зүүн талын орон сууцны хорооллын дундах замыг засаж дууссан талаар Нийслэлийн мэдээ цахим хуудаснаас мэдээлэв.
Засаж дууссан замын зургуудаас:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ