Төөрсөн, сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Ховд аймагт нэг, Увс аймагт нэг, Завхан аймагт ес, Архангай аймагт гурав буюу нийт 14 иргэн (үүнд хүүхэд нэг) малдаа явж байгаад болон орон нутгийн замд автомашин, мотоциклтой зорчиж яваад төөрсөн, сураггүй болсон дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тухайн аймгуудын Онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллагын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. 

Харин Баянхонгор аймгийн Баянбулаг сумаас Завхан аймгийн Отгон сумын чиглэлд автомашинтай зорчиж явсан гурван иргэн (нэг хүүхэд), Архангай аймгийн Цэцэрлэг суманд малдаа явж байгаад төөрсөн нэг буюу нийт дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ