Бусдад 6.1 тэрбум төгрөгийн хохирол учруулаад зугтсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж барьжээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Авлигатай тэмцэх таван "Ш" ажиллагаа”-ны “Шувуу” ажиллагааны хүрээнд удаа дараагийн үйлдлээр бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад 6.1 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт "Ө" гэгчийг Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан.

Дээрх этгээдийг Европын Холбооны Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ сарын 2-ны өдөр албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ