ЦЕГ: Муудсан мах дахин боловсруулаад байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн

Аравдугаар сарын 31-нд Эмээлт орчимд байрлах махны үйлдвэрт “муудсан мах дахин боловсруулаад байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Сонгионохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох ажиллагааг хийхэд дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 13.5 дахь хэсэгт заасан /Мал, махны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх журам зөрчих/ зөрчлийн шинжтэй байж болзошгүй байжээ. Улмаар нийслэлийн Мал эмнэлгийн газарт харьяаллын дагуу шилжүүлээд байна. 

Түүнчлэн цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.44 дүгээр зүйлд Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн харьяалах зөрчлийг шалгаж эцэслэн шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай талаар мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ