Иракт олон хүний аминд хүрсэн халдлага болов

Иракийн хойд нутгийн Киркук хотын ойролцоо Хавижа тосгонд лалы шашны суннитийн урсгалын босогчид гал нээж 26 хүн нас баржээ. Хавижа тосгон нь суннитуудыг тусгайлан суурьшуулсан нэг ёсны дүрвэгсдийн лагерь гэж хэлж болно.

Энд суурьшигчдын 98 гаруй хувь нь суннитийн урсгалынхан ажээ. Тэд Иракийн засгийн толгойд шийтүүд давамгайлдаг гэж үзэн ийнхүү мөргөлдөөн гаргах болжээ. Ялангуяа Киркук хотын удирдлагын дийлэнх нь шиитүүд байдагт тэд дурамжхан ханддаг аж. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээс шиитүүдийн эсрэг хөдөлгөөн эрчимжиж эхэлсэн юм. Хавижа лагерийнхан Киркукын орон нутгийн сонгуулийг дахин явуулж, удирдлагаа өөрчлөхийг хүсч байгаа аж. Харин Иракийн засгийн газраас тодорхой хариу ирүүлээгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ