Ц.Хуланд оногдуулсан 9.6 жилийн хорих ялыг 8.1 жил болгов

Яруу найрагч Ц.Хулан, лам Б.Отгонбаатар нарын давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болсон. Тэднийг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан гэж буруутгасан юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоодугаар сарын 25-нд гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.Хуланд есөн жил зургаан сар, Б.Отгонбаатарт найман жилийн хорих ял оноосон юм.

Мөн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хуралдааныг прокурор Г.Цогтгэрэл, шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ц.Оюунбаатар, Ж.Батхуяг, шүүгдэгч Б.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Ц.Одмаа, Д.Дүгэржав нарыг оролцуулан, хаалттай хянан хэлэлцсэн юм. Улмаар Ц.Хуланд оногдуулсан есөн жил зургаан сарын хорих ялыг найман жил нэг сар болгон хөнгөрүүлэн өөрчилж, найман жилийн хорих ял аваад байсан Б.Отгонбаатарыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх шийдвэр гаргажээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.88.66)
    Хэлэх ч үг алга үнэхээр сэтгэл өвдөж байна сайхан яруу найрагч минь л гэхээс өөр хийж чадах зүйл алга өрөвдөж байна гансарч байна зовоож байна өмөөрч байна хайран сайхан яруу найрагч минь ээээ халаг гэж
    2023 оны 11 сарын 03 | Хариулах