“Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрлэлд зохистой дадлын хэрэгжилтийг хянан шалгах заавар”-ын төслийн хэлэлцүүлэг болов
“Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрлэлд зохистой дадлын хэрэгжилтийг хянан шалгах заавар”-ын төслийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газар, Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол мах төсөлтэй хамтран “Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зохистой дадлын хэрэгжилтийг шалгах заавар”-ыг гаргахаар ажиллаж байна.
Уг эрх зүйн баримт бичгийн төсөлд санал авах эхний хэлэлцүүлэгт Олон улсын зөвлөх Олафур Оддгэйрссон төслийн багтай хамтран Эрүүл мэндийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын холбогдох хяналтын чиглэлийн улсын (ахлах) байцаагчид, мэргэжилтнүүдийг оролцуулан зохион байгуулж, санал солилцлоо.
“Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зохистой дадлын хэрэгжилтийг шалгах заавар”-ыг тухайн үйлдвэрлэлийн онцлог, нөхцөл байдалд үндэслэн батлан гаргаснаар хяналтын улсын байцаагчдад шалгалт хийхэд ихээхэн ач холбогдолтой зааварчлагаа, зөвлөмж болох юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ