Д.Амарбаясгалан: "Эрдэнэс-Тавантолгой" компанид дахин БЭТ томилно

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр ""Эрдэнэс-Тавантолгой" компанид томилсон бүрэн эрхэт төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн аравдугаар сарын 26-нд дуусгавар болсон. Үүнтэй холбоотойгоор бүрэн эрхэт төлөөлөгчийн ажилласан байдалтай танилцлаа. Эдийн засагт үзүүлсэн нөлөөллийг нь өндрөөр үнэллээ. Цаашид "Эрдэнэс-Тавантолгой" компани үйл ажиллагааг улам сайжруулах нь зүйтэй гэж үзсэн учраас энэ сарын 26-наас дахин бүрэн эрхэт төлөөлөгч томилох нь зүйтэй гэж үзлээ. Тэр болтол ТУЗ-ийн шийдвэрийн дагуу бүрэн эрхэт төлөөлөгчийн санал болгосон Дотоод аудит, хяналт шалгалтын газрын даргыг түр олон гүйцэтгэгчээр ажиллуулахаар боллоо" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ