Ж.Ганбаатар: Шатахууны асуудал ойрын хугацаанд хэвийн байдалдаа орно гэж АМЛАЛТ ӨГЬЕ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд шатахууны асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Бензин олдохгүй байгаа гэх асуудлын тухайд, ОХУ-ын Засгийн газрын тогтоол гарахад Монгол Улсад бараг 20 хоног ачилт хийгдээгүй. Шок үүссэн. Ганцхан Монгол Улс л хоригт орчихоогүй шүү дээ. Бүх л улсад асуудал үүссэн. Энэ доголдлоос бага багаар гарч байна. Хориг тавигдсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх 90 хоногт бид 36 мянган тонн AN92 импортолж оруулж ирсэн. Манай нэг сарын хэрэглээ хамгийн ихдээ 53 мянган тонн хэрэглээтэй байдаг. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлтэд ямар ч асуудал байхгүй.

Ойрын үед хэвийн байдалдаа орно гэж 100 хувийн амлалт өгье. Энэ удаагийн үүссэн асуудал нөөцөөс болоогүй. Нөөцийг урт хугацаанд хадгалах боломжгүй. Бүтээгдэхүүнийхээ онцлогоос хамаараад шатахууныг хоёр сараас илүү хадгалах боломжгүй. Ийм байхын тулд Монгол Улс өөрөө өөрийгөө хангадаг үйлдвэртэй болох хэрэгтэй" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ